“Калифорнийн өшөө авагчийг” дарав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

Онцгой зэвсэглэсэн шуурхай бүлгийнхэн  (SWAT)  хэд хэдэн хүний аллагад сэжиглэгдсэн Кристофер Дорнерийг баривчлан, аюулгүй болгох ажиллагааг явуулжээ.

Тусгайгийнхан гэмт этгээдийн нуугдсан байшинг бүслэн, цонхыг хагалан, нулимс асгаруулагч хий цацаж, Дорнерийг бууж өгөхийг шаардсан байна. Үүний дараа буун дуу сонсогдож, уг барилга түймэрт автан, хэдхэн хормын дотор бүх л байгууламждаа тархан, бүрэн шатаж дуусчээ.

Албан ёсны бус мэдээллээр, “калифорнийн өшөө авагч” амь үрэгдсэн бололтой. Өмнө нь мөн энэхүү “өшөө авагчийн” цагдаагийнхантай буудалцсан талаар мэдээлэгдэж байжээ.

Кристофер Дорнер өөрийн хамт ажиллаж байсан хүмүүсийг ангуучлахаар амласан байна. Тэрээр “цагдаагийн бүрэлдэхүүнээс шударга бусаар халагдсан” талаар 11 хуудас бүхий өшөө авах төлөвлөгөө гаргасан аж. Уг бичиг баримт дотроо алах ёстой хамт ажиллагсдынхаа нэрийг жагсаажээ.

Анхны буудлага нь Калифорни мужийн Корона хотод хоёрдугаар сарын 7-нд болсон байна. Энэ үед нэг цагдаа амь үрэгдэн, хоёр нь шархадсан аж. Түүнийг мөн тэтгэвэрт гарсан цагдаагийн ахмадын хүүхдүүдээс өшөө авсан хэмээн сэжиглэж байгаа юм байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top