Америкийн алдарт дуучин Леди Гага өөрийн үе мөчний өвчлөлийн талаар хоёрдугаар сарын 12-нд мэдээлжээ. Тэрээр ойрын үед тоглолтоо хийх боломжгүй байгаа хэмээн поп-дива Twitter хуудсандаа бичсэн байна.
“Би гэмтэл, өвдөлтийнхөө талаар хамт ажиллагсдаасаа хэдэн сар нууж байсан боловч өчигдрийн тоглолтоос хойш явж чадахаа больчихлоо” гэж Леди Гага ярьжээ.
Эмч нар дуучин бүсгүйд үе мөчний үрэвсэл, хөхрөлт гэсэн онош тавьсан аж. “Аль болохоор хурдан эдгэрэн, фенүүдтэйгээ уулзахыг хүсэж байна” гэж тэрээр нэмэн өгүүлсэн байна.
Эрүл мэндийн асуудлаас болж дуучин бүсгүй Чикагод \2 сарын 13-14\, Детройт \2 сарын 16\, Хамильтон \2 сарын 17\ тоглолтуудаа албан ёсоор хойшлуулаад байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
үгүй яахав дээь мөнгөгүйгийн зовлон байх бишьэмчлүүлчих байлгүй дээ.