Мандах наран зулай илбэх мэт тийм дулаахан илчтэй
Манхайх саран үүлэнд нуугдлаа ч гунихын аргагүй гэгээхэн
Мөнх тэнгэрийн доор хайрын сувд хэлхэх дурлалт хосууд бүхэнд
Мянган жил улирсан ч магад шив шинээр гэрэлтэх
гэгээн ХАЙРЫН ерөөл өргөе!
Зүрх зүрхнийхээ хайраар ижилсэж, зүүдээ хүртэл хувааж дэрлэсэн энэ дэлхийн бүх хосууддаа ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Хоёрдугаар сарын 14-ний өдрийг дэлхий даяар гэгээн хайрын өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Энэ өдөр хосууд бие биедээ цэцэг, шоколад бэлэглэн, хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн тохиромжтой өдөр гэж үздэг. Энэхүү өдрийн талаар олон янзын домог өгүүлэгддэг ба тэдгээрээс нэгэн түгээмэл түүхийн талаар цухас дурдахыг хүслээ.
Алс тэртээх харанхуй бүдүүлэг, дарангуйлал ноёрхсон он жилүүдэд Ромын эзэн хаан Клавдий II гэр бүл эхнэр хүүхэдгүй эрчүүд дайны талбарт илүүтэй баатарлаг тулалддаг гэсэн үзэл бодолд автан, эрчүүдэд гэрлэх, охид хүүхнүүдийг хайртай хүнийхээ эхнэр болохыг хориглосон байна.
Харин гэгээн Валентин тухайн үед энгийн нэг цэргийн эмч-ламтан байсан ба хатуу хуулиар хоригдсон аз жаргалгүй хайртай хосуудыг өрөвдөн, шөнийн цагт нууцаар тэднийг ёслон гэрлүүлдэг байсан аж. Удалгүй түүний энэхүү үйлдэл илрэн, цаазлуулах ял сонсон шоронд хоригдсон байна. Тэрээр цаазлуулахаасаа өмнөхөн шоронгийн нэгэн харгалзагчийн үзэсгэлэнт охин Юлиятай танилцан хайр сэтгэлтэй болжээ. Ингээд дурласан санваартан эр цаазлуулахын өмнө хайрт бүсгүйдээ сэтгэлээ илэрхийлсэн захидал бичин, төгсгөлд нь “чиний Валентинаас” хэмээн гарын үсэг зурсан аж. Энэхүү захидал нь түүнийг цаазалсан 286 оны хоёрдугаар сарын 14-нөөс хойш зориулсан эзэндээ хүрчээ.
Түүнээс хойш энэ өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Valentine”s Day хэмээн хосуудын төлөө амиа зориулсан санваартны нэрээр тэмдэглэх болсон байна.
*Энэ дэлхий дээр дор хаяж 5 хүн таны төлөө амиа ч золиослохоос буцахгүй тийм их хайраар таныг хайрладаг.
*Энэ дэлхий дээр дор хаяж 15 хүн таныг ямар нэг байдлаар хайрласаар л байгаа.
*Шөнө бүр хэн нэгэн унтахынхаа өмнө таны талаар л боддог.
*Love is not an exam to pass or fail,
Love is not a competition to win or loss,
But love is a feeling in which you care for someone more than yourself...
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )