Алдартай зураач Пабло Пикассо өөрийн зургуудыг бүтээхдээ шохойчдын хэрэглэдэг байсан будгийг харамгүй зарцуулдаг байжээ. Америкийн шинжээчид түүний хэд хэдэн зурганд химийн задлан шинжилгээ хийж, зургуудаа тэрээр хашаа саравч шохойддог байсан будгаар зурдаг байсныг тогтоосон байна хэмээн New Scientist-д мэдээллээ.
Чикагогийн урлагийн институт, Аргоны үндэсний номын сангийн эрдэмтэд Пикассо тосон будагнаас шороон будаг руу шилжсэн анхны зураачдын нэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэхүү будаг нь ихэвчлэн элдэв аж ахуйн төрөлд хэрэглэгддэг хэдий ч амархан хатдаг сайн талтай аж.
Өөрсдийн судалгаандаа нано төхөөрөмж ашигласан урлаг судлаачид Пикассогийн нэг зургийн будгийн найрлага Ripolin фирмийн будгийн найрлагатай төстэй болохыг тогтоосон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )