23 настай, гэр бүлтэй турк залуу сүүлийн үед эмгэнэлт байдлаар амьдарч байгаа аж. Тэрээр дотор нь өөр хүн оршиж буй мэт мэдрэмж төрөн, хүний цусанд татагдах болжээ.
Эхний үед турк эр өөрийн цээж, гар, гэдсийг сахлын хутгаар зүсэн, цусаа аяганд цуглуулан уудаг байж. Гэвч цаг өнгөрөх тусам өөр арга зам хайх болсон байна.
Энэ талаар түүний эцэг тусалдаг байжээ. Гемофонд буюу цусны банкаас хуванцар савтай улаан шингэн авч хүүдээ өгдөг байв. Гэвч хэсэг хугацааны дараа үүнийгээ зогсоосон тул залуу эр гудамжинд гарч, биологийн шингэнээ түүнтэй хуваалцах хүнийг хайхад хүрчээ.
Ингээд гадуур нэлээн явсан боловч сайн дураараа түүнд цусаа өгөх хүн олдоогүй тул хажуугаар өнгөрөгсөд рүү дайран, хазаж, хурц үзүүртэй зүйлээр хатгаж эхэлжээ. Энэхүү вампирын үйлдэлд гайхсан хүмүүс цагдаа дуудан түүнийг баривчлуулсан аж.
Цус уудаг өвчтнөө ямар хэрэгслээр эмчлэхээ хараахан мэдэхгүй байгаа эмч нар түүнийг тайвшруулах болон нойрсуулах эмийн коктейлээр ундлах хэрэгтэй болсон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )