Японы ерөнхий сайд Синдзо Абэ, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар утсаар ярилцах явцдаа БНАСАУ-ын хийсэн гурав дахь цөмийн туршилттай холбогдуулан, шинэ хориг тавих талаар хэлэлцэж тохиролцсон байна.
Абэгийн үзэж буйгаар, “цөмийн туршилт явуулж буй нь олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдалд заналхийлж байна” гэжээ. Обамагийн зүгээс “аль болохоор яаралтай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ хуралдааныг зарлан, БНАСАУ-д чиглэсэн нэмэлт хориг арга хэмжээнүүдийг авах” зайлшгүй шаардлагатай байгааг онцлон заасан аж.
Өмнө нь японы ерөнхий сайд АНУ-д хандан, БНАСАУ-ыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтаас 2008 онд хассан байсныг буцаан оруулахыг хүссэн билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )