Улс төрчид шууд нэвтрүүлэг дээр зодолдов

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Грузинд “Аргументы” нэвтрүүлгийг шууд дамжуулах үеэр оролцогч улс төрчид хоорондоо зөвхөн үг хэлээр бус, гар нударгаараа тулалдсан аж.

Мэтгэлцэгч хоёр талын нэг нь эрх баригч олонхийн төлөөлөгч Коба Давиташвили, нөгөө нь Саакашвилийн намын Серго Ратиани нар байжээ.

Давиташвили Ратианигийн толгойг хэрчинэ хэмээн заналхийлснээс асуудал үүссэн байна. Тэрээр уурлаж гомдсон улс төрч эр ширээн дээр байсан стакантай усыг түүн рүү цацчихаад студийг орхин гарах гэтэл Давиташвили араас нь хөөж очин барьцалдан авч, тэднийг теле сувгийн хамгаалагч арай гэж салгасан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top