Triumph хөлөг онгоцны зорчигчид нөхөн төлбөр авна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Хөдөлгүүр нь гэмтсэний улмаас Мексикийн буланд хэд хоног саатсан Triumph хөлөг онгоцыг өнөөдөр америкийн Мобил усан боомтод авчрах аж. Тэрээр 3 мянга гаруй зорчигчтой явжээ.

Тэдгээр хүмүүс гайхалтай гоё хөлөг дээр хачин сайхан амарна хэмээн мөрөөдөж явсан нь талаар болж, бараг л хоол хүнсний төлөө зодолдохоос наахнуур юм болсон байна. Өрөөнүүдийн агааржуулагч ажиллахгүй, хүмүүс бие засах газар орохын тулд хэдэн цагаар дугаарлаж зогсоход хүрчээ.

Triumph хөлөг өнгөрөх пүрэв гаригт техасын Галвестон усан боомтоос гарсан ба хөдөлгүүрийн хэсэгт гал гарсны дараа хөлгийн цахилгаан хангамжид асуудал үүсэн, явж чадахаа больсон аж. Гар утасны холбоог хариуцдаг станц ажиллагаагүй болсноос хөлөг дээр юу болсныг мэдэхэд амаргүй болсон байна.

Хөлгийн эзэмшигчид нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгааг мэдээлэн, бүх зорчигчдод нөхөн төлбөр олгон, Хьюстон руу нисэх онгоцоор явуулна гэдгээ амлажээ.

АНУ-ын Эргийн хамгаалалтын хөлгүүд Triumph-ийг дагалдан Алабама дахь Мобил усан боомт руу явж байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top