Грект болсон фермерүүдийн эсэргүүцлийн жагсаал цагдаагийнхантай мөргөлдсөнөөр дуусчээ.
Уг жагсаал Афиныг Салоникатай холбодог гол авто зам дээр болсон аж. Жагсагчид хөдөө аж ахуйд татаас авахыг шаардсан байна.
Олон арван жагсагчид замын гарцыг хаан, бүслэлтийг тойрч гарах гэж оролдсон машинуудыг хөмөрч байсан аж. Иймээс жолооч нар тусгайгийнхныг дуудахад хүрч, тэд бороохой, нулимс асгаруулагч хийгээр жагсагчдыг тараахад хүрсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )