АНУ-д хүчирхэг нисэх компани байгуулагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 14

Дэлхийн нисэх хүчний зах зээл дээр шинэ гигант мэндэлж байна.

American Airlines, US Airways хоёр нэгдэх талаар хэлэлцэж дуусчээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш үргэлжилсэн хэлэлцээртээ хоёр компани өнөөдөр цэг тавьсан байна.

Нэгдэлтийн тодорхой нөхцлүүд одоогоор нийтэд зарлагдаагүй байгаа аж.

 Нэгдмэл компани American Airlines нэрийг хадгалах ба түүнийг US Airways-ын гүйцэтгэх захирал Дуг Паркер тэргүүлэх юм. Тээвэрлэлтийн цар хэмжээгээрээ одоогийн лидер United Airlines-ыг гүйцэж түрүүлнэ хэмээн шинжээчид мэдээлж байна.   

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top