Хоёрдугаар сарын 15-ны өдөр БНАСАУ-ын явуулсан газар доорх цөмийн туршилтыг ираны мэргэжилтнүүд ажиглажээ. Энэ талаар японы мэдээллийн “Киодо” агентлаг мэдээлсэн байна.
Дипломат эх сурвалжаас авсан мэдээллийг үндэслэн сэтгүүлчдийн бичиж буйгаар, Иран өнгөрөх оны арваннэгдүгээр сард газар доорх цөмийн туршилтыг нь ажиглах зөвшөөрөл мэргэжилтнүүдэд нь олгохыг БНАСАУ-д хандан хүссэн аж. Үүний төлбөрт Тегераны зүгээс хэдэн арван сая долларыг тооцон хятад юанаар Пхеньянд төлсөн байна.
БНАСАУ-аас ялгаатай нь, Иран өөрийн цөмийн хөтөлбөрийн байлдааны зориулалтыг үгүйсгэсээр байгаа юм. Ураны баяжуулалтыг энхийн зорилгод ашиглаж байгаа хэмээн Тегеран зарлаж байгаа билээ.
Пхеньян ирээдүйд алсын тусгалт пуужин дээр цөмийн цэнэгт хошуу байршуулахаар төлөвлөж буй тухай Сөүл, Токио, Вашингтонд таамаглан хэлэлцэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )