НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сири дэх зэвсэгт мөргөлдөөн улам хурцдан, улс төрийн тогтвортой байдлын хэтийн төлөв огт харагдахгүй байна хэмээн тооцжээ. Түүний тооцоолсноор, Сири дэх байлдааны ажиллагаануудын уршгаар 70 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа аж. Энэ талаар тэрээр АНУ-ын төрийн нарийн бичгийн шинэ дарга Жон Керритэй Вашингтонд өчигдөр уулзахдаа өгүүлжээ.
Сирийн эрх баригчидтай хэлэлцээр эхлүүлэх талаар Сөрөг хүчнүүдийн үндэсний эвслийн тэргүүн шейх Ахмед Мауз аль-Хатыбын гаргасан санаачлагыг НҮБ дэмжиж байна гэж Пан Ги Мун онцлон тэмдэглэсэн аж. “Энэхүү таатай боломжийг алдаж болохгүй” хэмээн тэрээр цохон өгүүллээ.
Тэр Жон Керри болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын Ойрхи Дорнодод хийх айлчлалын төлөвлөгөөг сайшаан, талархал илэрхийлэв.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )