70 настай янхныг “гардан” баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Токиогийн цагдаагийнхан тэтгэврийн хөгшчүүлд үйлчлэх зориулалттай тусгай, нууц янхны газрыг илрүүлжээ.

Нөхцөл байдлаас харахад, настай хижээл япончууд өөрсдийн үе тэнгийн эмэгтэйчүүдтэй энгэр зөрүүлэхийг эрхэмлэдэг бололтой. Баривчлагдсан янхнуудын хамгийн залуу нь 40, хамгийн ахмад нь 70 настай байжээ.

“Мадам” хочит 53 настай Рисако Йотугийн эзэмшлийн энэхүү “байгууллагад” 10 гаруй эмэгтэйчүүд ажилладаг ба жилийн хугацаанд 250 000 долларын ашиг орлогыг олсон аж. Тэдний үйлчилгээг зөвхөн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч авдаг гэжээ.

Рисако Йотуд ажиллагсдын хамгийн хөгшин нь британи эмэгтэй Милле Купер ба тэрээр өөрийн секс-бизнесийг бүр Дэлхийн хоёрдугаар дайны дараахнаас эхэлсэн аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top