Пхеньян цөмийн хөтөлбөртөө 3,2 тэрбум ам.доллар зарцуулсан гэх таамгийг шинжээчид гаргажээ. Энэ талаар Өмнөд солонгосын ”Чосон ильбо” сонинд мэдээлсэн байна. БНСолонгос Улсын тагнуулын газрын төлөөлөгчийн хэлснээр Умард Солонгос дахин боловсруулах завод, цөмийн реактор, Йонбений реактор зэрэг цөмийн барилга байгууламж барихад 600-700 сая ам.доллар зарцуулжээ.
Мөн 200-400 сая ам.доллараар уран баяжуулах барилга байгууламж барьсан бололтой. Түүнчлэн цөмийн зэвсгийн зураг төсөл, үйлдвэрлэл, туршилтанд 150-220 сая ам.доллар Пхеньян гаргасан байх талтай аж. Харин цөмийн нийлэгийн салбарт хийсэн амжилтгүй туршилтуудад нэмэлт 100-200 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл гарсан байна.
БНАСАУ-аас цөмийн хөтөлбөртөө зарцуулсан хөрөнгө өлсгөлөнд нэрвэгдсэн оршин суугчиддаа барагцаалбал 10 сая тонн үр тариа худалдаж авахад хүрэлцээтэй байна гэж мэдээлэлд өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )