Бүгд найрамдахчууд Чак Хейгелийг батлахыг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

АНУ-ын Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч, бүгд найрамдахч Чак Хейгелийн томилгоо өөрийнх нь журмын нөхөд болох бүгд найрамдахчуудын эсэргүүцлээс болж хойшлоод байгаа билээ. Өчигдөр АНУ-ын Конгрессийн сенатад ардчилагчид сөрөг хүчний эсэргүүцлийг даван гарахад шаардагдах 100-аас 60 саналыг цуглуулж чадсангүй.

Өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын Конгрессийн зэвсэгт хүчний асуудал хариуцсан сенатын зөвлөлийн зүгээс Хейгелийг батлахыг санал болгосон хэдий ч бүгд найрамдахчууд янз бүрийн шалтгаанаар энэхүү ажиллагааг хойшлуулсаар байна.

Орон нутгийн ажиглагчдын үзэж буйгаар, Хейгел Пентагоны тэргүүнд сонгогдох өндөр магадлалтай ба энэ сарын сүүлчээр шийдэгдэнэ хэмээн таамаглаж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top