Өнөөдөр Челябинск, Екатеринбург, Тюмень хотуудын оршин суугчид тэнгэрт дэлбэрэлт явагдаад байгаа талаар мэдээлж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн таамаглал үүссэн аж.
Челябинскт дэлбэрэлтийн долгионы улмаас байшингуудын цонх хагарчээ. Хөдөлгөөнт холбооны сүлжээ тасран, хүмүүсийг байшин барилгаас нүүн шилжүүлсэн байна.
Свердловск, Челябинск мужуудад хүмүүс тэнгэрээс шатаж буй объектууд унахыг харжээ.
Энэ нь солирын бороо болохыг тогтоогоод байгаа аж. Уг үзэгдлээс шалтгаалсан ямар нэг гамшиг тохиолдсонгүй хэмээн хууль сахиулах байгууллагынхан мэдээлж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )