Дэлхийн хэмжээний аюул гамшиг, тулгуур асуудлуудын тухай хэлэлцдэг НҮБ-ын хуралдааны төлөвлөгөөнд сансрын цаг агаар гэсэн шинэ зүйл нэмэгдсэн байна. Сансрын цаг агаар гэсэн ойлголт дотор нарны идэвхжилт, салхи, тэсрэлтүүд, соронзон орны шуурга зэрэг зүйлс багтаж байгаа аж.
Вашингтон дахь NASA-гийн штаб-байрны төлөөлөгч Лика Гахатхакурта “Нарны идэвхжил бол дэлхийд ойр өнгөрөх жижиг гаригууд, тойрог замын хогоос дутахааргүй аюултай үзэгдэл гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрч, сансрын цаг агаар гэсэн зүйлийг нэмэн орууллаа” хэмээн өгүүлжээ.
Сансрын цаг уурын эх сурвалж нь нар болох ба нарны салхи дэлхийгээс 93 сая миль зайд болдог хэдий ч манай гариг дээр амьдрагч бүхэнд сөргөөр нөлөөлөх хор уршигтай юм. “Нарны хүчтэй шуурга нь бидний эрчим хүчийг тасалдуулан, хиймэл дагуулууд болон GPS-ийг унтраана” гэж NASA-гийн төлөөлөгч ярьж байна.
Нарны супер-шуурга нь дэлхий даяар техногений ослыг үүсгэх ба түүний уршгаар бүхий л цахилгаан системүүд “жагсаалаас гарч”, дэлхийн соронзон орон өөрчлөгдөн, гамшиг үүсгэх магадлалтай аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )