Солирын гамшигт өртсөн хүмүүсийн тоо 400 хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15
Уралын Челябинск, Екатеринбург, Тюмень хотуудад солирын бороо орсны улмаас байшингуудын цонх хагарсан төдийгүй зарим барилгын хэсэг нуржээ. Солир унасны дараа болон, дэлбэрэлтийн долгионы улмаас хагарсан цонхны шилэнд өртөж бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 400 хүрчээ. Ихэнх хүмүүсийн бие их бага ямар нэгэн хэмжээгээр шилэнд зүсэгдсэн байна. Эдгээр иргэдийн 250 орчим хүн эмнэлгийн тусламж авчээ. Дашрамд дурьдахад ОХУ-ын осол гамшгийн төвийн шуурхай жижүүр өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм. Мэргэжилтнүүд өнөө орой 23 цаг 20 минутын орчид дахин солирын бороо орж магадгүй хэмээн сэрэмжлүүлсэн учраас ийнхүү бэлэн байдал зарлажээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top