Ойрын өдрүүдэд солир дахин унах магадлалтай гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Уралд унасан солир тэндхийн оршин суугчдын хувьд гэнэтийн зүйл болжээ. Энэхүү тэнгэрээс барьсан сюрпризэд хэрхэн хандах талаар Пулковын одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сергей Смирновтой “Россия 24” теле суваг ярилцлага хийжээ.

Эрдэмтний өгүүлж буйгаар, солирууд чулуу, төмөр, нүүрст устөрөгч, мөсөн гээд олон янзын байдаг ба сүүлийн хоёр нь агаарт эсвэл унасны дараа амархан хайлдаг учраас олдоц муутай гэжээ. Өнөөдрийн унасан солирын хувьд хэлтэрхийг судалж шинжилсний дараа ямар бүтэцтэй нь тодрох аж.

Уралаас авсан видео бичлэгүүдийн дүрслэл их сайн байгаа нь тэнгэрийн биетийн уналтын чиглэлийг тогтооход сайнаар нөлөөлж байна гэж эрдэмтэн үзэж байна. Тэрхүү бичлэгүүд  дээр маш тод сансрын биет нисэж байгаагаас харахад их том, хэдэн арван тонн жинтэй объект болох нь тодорхой байна. Тиймээс цахилгаан соронзон үзэгдэл болон хүчтэй цохилтын долгион, том хэмжээний хэлтэрхийнүүд үүсгэх ёстой гэнэ.

Смирновын өгүүлж буйгаар, хоёрдугаар сарын дунд үе бол сансрын биетүүдтэй хамгийн их “уулздаг” үе юм байна. 1947 оны энэ үед Сихот-Алинскийн тайгын алдарт солирын бороо тохиолдож байжээ.

Солирын хэлтэрхийнүүд асар уудам газар нутгаар тархах боломжтой аж. Тэд асар томоос авахуулаад бүр жижиг, элсний ширхэг шиг ч байдаг гэнэ.

Ойрын өдрүүдэд солирын давтан уналт Смирновын ярьж буйгаар өндөр магадлалтай хэмээн үзэж байна.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top