Хохирогчдын тоо 500-д хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

ОХУ-ын Уралын Челябинск мужид солирын хэсгүүд унасны улмаас тусламж хүссэн хохирогсдын тоо 500 орчим болоод байна хэмээн ОХУ-ын ДХЯ-ны хэвлэлийн төвийн төлөөлөгч мэдээлжээ. Түүнчлэн эдгээр мэдээллүүд нь байнга шинэчлэгдэж байгааг хэвлэлийн төвөөс мэдэгдсэн байна. Хохирогсдын ихэнх нь шилэнд зүсэгдсэн ба шалбарсан гэх бөгөөд хүндэвтэр гэмтэл авсан таван хүнийг эмнэлэгт хүргэсэн аж. Хязгаар нутгийн шуурхай албаны штабын сүүлийн үеийн мэдээгээр, солир нь Чебаркуль хотоос 1 км зайтай голын усанд унасан гэж РИАНовости агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top