Челябинск мужийн гурван районд солирын хэлтэрхий олджээ. Хоёр нь Чебаркульскт, нэг нь Златоустовск районд олдсон байна.
Оросын Шинжлэх ухааны Академийн дүгнэлтээр, өнөөдрийн унасан сансрын биетийн хэмжээ нэлээн хэдэн метр, жин нь арав гаруй тонн, эрчим хүч нь мөн нэлээн хэдэн килотонн болох аж. Уг биет агаар мандал руу секундэд 15-20 км хурдтайгаар нэвтэрч, 30-50 км өндөрт тэсэрсэн ба хэлтэрхийнүүд нь асар хурдтайгаар, гэрэл цацруулан унажээ.
Уралд өнгөрсөн солирын борооны уршгаар 512 хүн гэмтэн эмнэлэгт хандсаны 82 нь хүүхэд байгаа ба нийт 112 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )