АНУ-ын цэргийн нисэх хүчний офицер Дуайт Эйзенхауэр өөрийн F/A-18 Super Hornet онгоцны бүхээгтээ камер суурилуулан бичлэг хийн Youtube-д байршуулсан нь олны талархлыг хүлээж байна.
Уг бичлэгийг үзсэн зарим нэгний сэтгэгдлээс харахад ажлаа өөрчлөн нисэгч болохыг хүсэж байгаа аж. 12 минут үргэлжлэх энэхүү бичлэг дээр онгоц өндөрт хөөрөн үүлс, далай тэнгис дээгүүр нисэж, агаарт хэд хэдэн эргэлт хийн, цэнэглүүлж, хөлгийн тавцандаа амжилттай эргэн ирж байгаа нь харагдаж байна.
Бичлэгийг чимэглэн нисэгчийн сонгож тавьсан рок хөгжим эгшиглэж байгаа нь хүмүүст таалагдан, тусгайлан талархал илэрхийлжээ. Youtube-ийн хэрэглэгчдийн ихэнх нь 12 минутын хугацаанд нисэгч мэтээр өөрийгөө төсөөлөх боломж олгосон Дуайтэд талархаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )