Нохойны тухай дуу чихнээс нь салахаа байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Ямар нэгэн дуу хөгжим толгойд орж ирээд, амнаас салахгүй байх тохиолдол хааяа гардаг. Гэвч энэ нь сайндаа 1-2 өдөр болоод алга болох нь элбэг. Тэгвэл бүхэл бүтэн гурван жил иймэрхүү байдалтай үргэлжилбэл яах вэ?

Британи эмэгтэй Сьюзан Рутын чихнээс нохойны тухай дуу салахаа байжээ хэмээн Metro-д бичсэн байна.

63 настай хатагтай Рут 1950-иад онд Патти Пейжийн дуулсан (How Much Is) That Doggie In The Window хэмээх дууг ямар ч хамаагүй аргаар өөрөөсөө зайлуулахыг хүсч байна. Уг дуу гурван жил тасралтгүй түүнд сонсогджээ.

Эмэгтэйн өгүүлж буйгаар, энэ дуу түүний толгой дотор өдөр шөнийн 24 цаг тасралтгүй дуулдаг гэнэ. Сьюзаныг жаахан хүүхэд байхад уг дууг тэдний гэрийнхэн их сонсдог байсан аж. Харин гурван жилийн өмнө энэ дуу гэнэт ой санамжийн гүнээс нь гарч ирсэн байна. Ингээд түүний чихэнд сонсогдоод салахаа байсан аж.

Сонсголын аппарат, янз бүрийн эмийн тусламжаар эмч нар түүнийг энэхүү зовлонгоос нь ангижруулахыг хүссэн боловч тусыг эс олжээ.

Д.Мигаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top