Солирын борооны улмаас 2 хүн сэхээнд оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

ОХУ-ын Уралын Челябинскт “орсон” солирын борооны улмаас хохирсон  хохирогчдын тоо нэмэгдсээр байна хэмээн ОХУ-ын Дотоод хэргийн яам мэдээллээ. Одоогийн байдлаар 1250 гаруй хүн солирын борооны улмаас үүсэн хүчтэй долгионд хагарч бутарсан цонхны шилэнд зүсэгдсэн ба шалбарсан гэх бэртэл гэмтэлтэй байгаа аж. Эдгээр хүмүүсийн 98 нь эмнэлэгт хэвтэж байгаа бол 2 хүн сэхээн амьдруулах тасагт байна. Дээрх 1250 гаруй хүний 200 орчим нь хүүхэд аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top