Чебаркуль нуурын ойролцоо солирын борооны томоохон хэлтэрхий унажээ. Нийт гурван газар унаснаас нэг нь нуурын усанд нөгөө хоёр нь ойролцоох газар унасан байна. Мөн нуурын ойролцоох цасан дээгүүр жижиг жижиг хэлтэрхийнүүд хаа сайгүй байна хэмээн цэргийнхэн мэдэгджээ.
Чебаркуль нуурын ойролцоо унасан солирын хэлтэрхий нь 6-8 метр орчим диаметр бүхий нүх үүсгэсэн бол нуурын мөсөнд ч мөн 10-15 орчим диаметртэй нүх үүсгэжээ. Олдсон солирын хэлтэрхий нь маш бат бөх төмөр солирын ангилалд орж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )