Челябинскэд дэлбэрсэн солир атомын бөмбөг тэсрэхтэй адил хүчтэй байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяртай байна. Түүний хэлж байгаагаар Челябинскэд дэлбэрсэн солир одоогийн бий болоод байгаа нөхцөл байдлаас долоон дор хор хөнөөл учруулж болох байсан гэнэ. Тэрбээр “10 тонн жинтэй солир 54 мянган км/цагийн хурдаар дэлхийг чиглэж ,агаар мандалд орж ирмэгцээ хуваагдан хүч нь  суларч учруулах хохирол нь багассан байна. Тиймээс бурхандаа талархаж байна” гэжээ.

ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн мэдээлж буйгаар дэлбэрэх үед ялгарсан энерги нь бага хэмжээний атомын бөмбөг тэсрэхтэй адил хүчтэй байжээ. Мөн энэхүү солирын дэлбэрэлтийн хүч Тунгусын солирын дараа орохоор маш хүчтэй байсан хэмээн оросын эрдэмтэд үзэж байна. Тунгусын солир нь 1908 онд Сибирийн тайгын орчимд агаар мандалд дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтийн хүч нь 40- 50 мегатонн байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top