Уралын солирын дэлбэрэлт Хирошимын атомын бөмбөгнөөс 20 дахин хүчтэй гэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

“Россия 24” теле суваг мэдээлж буйгаар, уснаа явагчид Чебаркуль нуурын ёроолд солирын хэлтэрхий хайж байгаа боловч олоогүй байгаа аж.

Нуурын мөсөн дээр солир унасан байж болохоор цооног хоёр газарт үүссэн ба цагдаагийнхан уг газруудад хамгаалалт гаргасан байна.

Мэргэжилтнүүд байнга цацрагийн хэмжилт хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар хэвийн хэмжээнд байгаа аж.

NASA-гийн шинжээчид Уралд унасан солирын дэлбэрэлтийн хүчийг судлан, тротиллийн эквивалентад 300 килотонн буюу Хирошима дээр дэлбэрсэн атомын бөмбөгнөөс даруй 20 дахин хүчтэй байсан гэсэн дүгнэлт гаргажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top