Оросын эрх баригчдын мэдээлснээр 170 мянган м2 цонхны шил Челябинск мужийнханд хэрэгтэй болсон гэнэ. Байгалийн гамшигт өртсөн тус мужийн оршин суугчдад ОХУ-ын төр засгаас хөнгөлөлт үзүүлж цонхыг нь үнэ төлбөргүй шиллэж өгөхөөр болжээ. Харин тагтны шилийг иргэд өөрсдөө хийх аж. Гэтэл Челябинск мужид цонх шиллэх үйлчилгээний үнэ эрс өссөн байна. Эл байдлыг орон нутгийнхан төдийгүй ойролцоох хотынхон ч шүүмжлэлтэй хандаж, үнээ буулгахыг шаарджээ.
Сэтгэгдэл ( 0 )