Уралын Челябинск хотын оршин суугчид солирын дэлбэрэлтийн талаар мэдээлжээ. Тэдний хэлж буйгаар солирын борооны дэлбэрэлт болон газарт унаснаас үүссэн хүчтэй доргилт нь яг л дайн болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэнэ. Солирын дэлбэрэлтийн үед асар их дуу чимээ гарсан нь нүргэлсэн чимээ байсан аж. Ийм дуу чимээ бүхий байдал 20-30 минутын турш үргэлжилсэн байна.
Дашрамд дурьдахад Челябинск нь ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн зүгт 1500 км зайд оршдог байна. Тус хотод цөмийн үйлдвэр болон атомын цахилгаан станц байрладаг бөгөөд азаар солирын бороонд өртөөгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )