Японы сумогийн тавдугаар сарын бэсрэг башёг шууд дамжуулахаас NHK татгалзлаа. Тэд сумочдын даваа наймаалцах хэрэг эцэслэн шийдэгдээгүй, хэл ам тэмцэл дагуулж буйгаас үндэслэн ийм шийдвэр гаргасан аж. Түүнчлэн “Тавдугаар сарын башё өргөн хүрээнд зохиогдохгүй учраас шууд дамжуулах боломжгүй” хэмээн Сумогийн холбоонд мэдэгдсэн. Харин NHK тухайн өдрийнх нь барилдааныг мэдээллийн хөтөлбөрийн дундуур тоймлон үзүүлэх юм байна.
Б. Даваахүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )