“Авлигач” Ерөнхий сайдыг эсэргүүцсэн хэвээрээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 17

Сүүлийн 30 жилийн хугацаанд улсын санхүү нь алдагдалтай явж ирсэн Испанийн эрх баригч намын нэр бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбоотойг илчилсэн баримт бүхий мэдээлэл томоохон хэвлэлд гарсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Гол нь тус улсын өрийг цайруулах өндөр итгэлийг хүлээн Ерөнхий сайдын суудалд суусан Mariano Rajoy ч  нууц дансаар төлбөр хүлээж авч байсан улстөрчдийн нэгээр нэрлэгдсэн  нь, өрийн хямралын дороос өөдтэйхөн өнгийж чадахгүй байгаа тус улсын болоод цаашлаад Евро бүсийн эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй гэдгийг шинжээчид тэмдэглэсэн. Тэгвэл Mariano Rajoy-г огцруулах хэрэгтэй гэсэн шаардлагыг иргэдийн зүгээс тавьсан хэвээрээ байна.

Сануулахад, тус улсын El Pais сонинд нийтлэгдсэн нийтлэлд өгүүлснээр Швейцарийн банкинд  22 сая евро хадгалуулсан  Mariano Rajoy нь 1997-2008 оны хооронд жил бүр 25200 еврог өөрийн нууц дансаараа авч байсан тухай илчилсэн байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top