Хойд Солонгосчууд Их удирдагч Ким Чен Ирийн төрсөн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнд зориулсан “Гялалзах одын өдөр” баяр болсон бөгөөд Пхеньяны төвд их удирдагч асанд зориулан шинэ хөшөө босгов. Мөн түүний амьдрал, түүхийг өгүүлсэн “Манай генерал – улсын бүх гэр бүлийн эцэг” гэх нэртэй баримтат киног ард түмэндээ үзүүлжээ. Сануулахад, Их удирдагч асан Ким Чен Ир нь улс орноороо аялал хийж явахдаа буюу 2011 оны 12 дугаар сарын 17-нд нас нөгчсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )