Японы хойд зүгт 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт ням гаригт болжээ.
Тус орны үндэсний цаг уурыг удирдах албанаас мэдээлж буйгаар, газар хөдлөлтийн төв нь хойд зүгийн Хоккайдо арлаас дорно зүгт таарсан ба голомт нь гүндээ 40 км байсан аж.
Гамшиг сүйрлийн талаарх мэдээлэл хараахан байхгүй ба цунамийн аюул зарлагдаагүй юм байна.
Газрын доорх түлхэлтүүд Хоккайдо арал дээр мэдрэгдсэн аж. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар, хойд зүгт байрладаг “Томари” АЦСтанцад янз бүрийн нөхцөл байдал үүсээгүй гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )