Кубын арал дээгүүр солир нисэж өнгөрлөө хэмээн тус улсын засгийн газрын дэргэдэх интернет-портал сайт мэдээлжээ.
Сьенфуэгос төв мужийн Родас районы оршин суугчид тэнгэрт хурц цацарсан гэрэл харан, дараа нь дэлбэрэлт сонсчээ. Байгалийн ховор үзэгдлийн уршгаар гамшиг, сүйрэл гараагүй аж.
“Сьенфуэгосын солирт” Кубын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийлөн их ач холбогдол өгөөгүй бололтой. Үүнтэй холбоотой ганц бичлэг Челябинскийн солирын мэдээлэл дэлхийгээр түгсэний дараахан л интернетэд тавигдсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )