Челябинск мужид сансрын биетийн хэлтэрхий хайх ажлыг зогсоосноо эрх баригчид зарлалаа хэмээн “Россия 24” теле суваг мэдээллээ.
Чебаркуль нуур дээрх том цооног солиртой холбоогүй, өөр маягаар үүссэн нь тогтоогдсон аж.
Солирын уналттай холбоотой цочрол авсан оршин суугчдад сэтгэл зүйн тусламж үзүүлэх төв хотод нээгдэн ажиллаж байна. Мөн эвдэрсэн объектуудыг сэргээн засаж, юуны түрүүнд хагарсан цонхнуудыг шиллэж байгаа аж.
Дэлбэрэлтийн уршгаар 700 орчим сургууль, цэцэрлэг, 200 гаруй эмнэлэг, нийгмийн хамгааллын байгууллагуудын цонх хагарчээ. Даваа гаригийн ажлын өдрөөс өмнө амжиж шиллэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байгаа ба хөрш зэргэлдээ районууд тусламж үзүүлж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )