Google-ийн газрын зураг дээр зөвхөн нууцлаг объектууд төдийгүй сүнснүүдийг ч харж болох аж.
Бристолын оршин суугч бүсгүй уйдан, Google-ийн интернет-газрын зураг сонирхож байтал дээр үед нурам болтлоо шатсан тосгоны суурин дээр эрэгтэй хүний дүрс олж харлаа гэж This Is Bristol-д мэдээлжээ.
38 настай Фиона Пауэлл маш дайчин бөгөөд янз бүрийн ер бусын үзэгдлүүдийг ихээхэн сонирхдог юм байна. Иймээс түүний дэлгэцэн дээр хүний дүрс гараад ирэнгүүт бараг л хэл нь татах мэт болжээ. Уг “сүнс” 1946 он хүртэл Бристолын дэргэд оршиж байсан Чарлтон тосгоны суурин дээр харагдсан аж.
Түймэр болсны дараа уг суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн ба хожим нь тэнд Bristol Filton нисэх буудал баригдсан юм байна.Тэрхүү нисэх буудал өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хаагдсан аж.
Бүсгүйн үзэж буйгаар, сүнс харагдсан явдал нь энэхүү сөнөсөн тосгоны түүхэнд нэмэлт нууц байгааг илтгэж байна гэжээ. Энэхүү мэдээ нийтлэгдсэний дараа уг “сөнөмөл” газар руу археологичид цувах болжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 2 )
Үнэн байна
мэдэхгүй юмаа тусгал ч байж болно шүү дээ