ОХУ-ын алс Дорнодод дэлбэрч байгаа Шивелуч, Карымский, Кизимен, Хавтгай Толбанчик зэрэг дөрвөн галт уул нь нисэх хүчинд аюу учруулж байгаа аж. Өөрөөр хэлбэл аюулын хэмжээг өнгөөр илэрхийлдэг бөгөөд эдгээр галт уул нь аюулын улбар шар үнэлгээтэй байна. ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн албаны мэдээлж байгаагаар эдгээр галт уулнаас гарч байгаа үнсний жижиг хэсгүүд онгоцны хөдөлгүүрт орж сүйрэлд хүргэж магадгүй гэнэ. Шевелуч, Хавтгай Толбанчик зэрэг галт уулын чичирхийлэл өндөр байгаа юм байна. Мөн эдгээр уулнуудын тогоонд хэт халуун байдал бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )