Онгоц, телевизор идсэн эр

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Францын иргэн Майкл Лотито гэгч нь бүхнийг иддэг авъяас чадвартай байжээ. Тэрбээр 1950 онд төрсөн бөгөөд өөрийн гайхамшигт чадвараа есөн настайдаа анх нээжээ. Майкл Лотито анх  телевизор идэж эцэг, эхээ үхтэл нь айлгаж байжээ. Үүний дараа нэг хэсэгтээ гайхамшигт чадвараа нууж байсан бөгөөд 16 настай байхаасаа эхлээд олны өмнө төмөр, шил, резин зэрэг зүйлсийг идэж эхэлсэн нь мөнгөний гачаалтай холбоотой байсан аж. Майкл Лотитогийн идэж байсан хамгийн том "хоол" нь “Сессна-150” гэдэг онгоц гэнэ. Тэрбээр онгоцноос өдөрт нэг килограммыг идсээр хоёр жилийн дотор дуусгажээ байсан байна. Эмч нарын хэлж байгаагаар Майкл Лотитогийн гэдэсний хана жирийн хүнийхээс ер бусын зузаан аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top