Медведев, Путин хоёр дэлхийд сураггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 23

Америкийн долоо хоног тутмын “Times” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэсэн бөгөөд жагсаалтын нэгдүгээрт Египетийн хувьсгалын зохицуулагч Ваэль Гоним багтсан байна. Тэрбээр экс Ерөнхийлөгч Хосни Бубаракийн дэглэмийг нураах ажиллагаанд идэвхтэй оролцсон нэгэн юм. Уг жагсаалтанд улстөрчдөөс гадна урлаг соёл, спортын одод багтсан байна. Үүнд Америкийн бизнесмен Рид Гастингс, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, гэргий Мишель Обама, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри, дуучин Жастин Бибер, Бельгийн эмэгтэй теннисчин Ким Клейстерс, Их Британийн хунтайж Уилъям, түүний сүйт бүсгүй Кейт Мидлтон, мөн БНАСАУ-ын ирээдүйн удирдагч Ким Чен Ун болон Ливийн удирдагчийн хүү Сейф аль-Ислам Каддафи Аргентиний хөлбөмбөгчин Лионель Месси зэрэг хүмүүс оржээ. Сонирхолтой нь  ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд Владимир Путин нар энэ жагсаалтанд “сураг алга”. Нэмж хэлэхэд “Times” сэтгүүл уг жагсаалтыг найм дахь жилдээ гаргаж байгаа ажээ.

Б. Даваахүү.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top