Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа ням гаригт явагдаж өнгөрсөн сонгуулийн үр дүнд төрийн тэргүүнээр улиран сонгогдлоо.
Тэрээр 59 орчим хувийн санал авч чадсан нь түүнийг үндсэн өрсөлдөгч, 23%-ийн санал авсан Гильермо Лассог хол тасархай ялахад хүргэжээ. Энэ удаагийн сонгуулийн үед Эквадорт анх удаа эксит-полл явуулахыг зөвшөөрсөн аж. Энэхүү сонгуулийн хэсгүүдээс гарч буй үр дүн сонгуулийн кампанит ажлын төгсгөлд явуулсан санал асуулгын үр дүнтэй адил байна хэмээн улс төрийн шинжээчид тэмдэглэж байна. Тэдгээр санал асуулгаар Корреа бусад долоон өрсөлдөгчидтэй харьцуулахад хамаагүй илүү давамгайлж явжээ.
Өмнөд америкийн энэхүү улсын иргэд ерөнхийлөгчөөс гадна Үндэсний конгрессын \нэг танхимтай парламент\ гишүүд, орон нутгийн засаг захиргааны удирдагчдаа сонгосон байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 11,6 сая эквадорчууд бичигдсэн ба тус улсын 18-65 насны бүх иргэд заавал сонгуульд оролцох үүрэгтэй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )