Өнгөрөгч баасан гаригт Челябинскийн районд унасан солирын хэлтэрхийнүүдийг оллоо хэмээн Уралын эрдэмтэд баталж байна. Уралын улсын их сургуулийн эрдэмтэд өөрсдийн “Твиттер” хуудсанд солирын хэлтэрхийг судалж буй лабораториас хийсэн шууд бичлэгийг тавьжээ.
“УРФУ шинжилгээний багийнхан өнөөдөр Челябинскийн ойролцоогоос олдсон биетийн хэлтэрхийнүүд авчирсан нь солирынх мөн байсан” гэж нэг мэдээлэлд өгүүлсэн байна.
Тэрхүү видео бичлэг нь дуугүй ба солирын дүрслэл бүхий компьютерын гурван дэлгэц, “Чебаркуль солир” хэмээх бичигтэй, бага хэмжээний бараан өнгийн биетийн хэсэг харагдаж байв.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )