Арменид ерөнхийлөгчөө сонгож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Армений сонгуулийн энэ өдөр амралтын өдрөөр зарлагджээ. Урьдчилсан санал асуулгаар одоогийн төрийн тэргүүн Серж Саргсян манлайлж байсан аж.

Тус орны төрийн тэргүүний сэнтийд нийт долоон хүн өрсөлдөж байгаа ба сонгуулийн үр дүн хэрхэн шийдэгдэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь, хамгийн нөлөө бүхий улс төрчид нь нэрээ татсан бөгөөд хамгийн том сөрөг хүчний намын зүгээс санал хураалтыг бойкотлоно гэж зарласан билээ.

Сонгуулийн өмнөх кампанит ажлын үед нэлээн хэдэн зөрчлүүд үүсчээ. Жишээ нь, нэр дэвшигч Андреас Гукасян нэг сар орчим өлсгөлөн зарласан, мөн нэр дэвшигч Паруйр Айрикяны аминд халдах оролдлого гарсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top