Америкийн кантри дуучин бүсгүй Минди Маккриди Аризона мужийн Хибер-Спрингст амиа егүүтгэжээ. 37 настай дуучин эмэгтэй гар буугаар толгой руугаа буудсан байна. Тэрээр эхлээд нохойгоо буудсан аж.
Энэ явдал түүний хамтран амьдрагч нөхөр нь амиа хорлосноос нэг сарын дараа болжээ. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар, өөрийн нөхөр Дэвид Уилсоны эмгэнэлт үхлээс хойш сэтгэл санааны гүн гүнзгий хямралд орсон нь ийм алхам хийхэд нөлөөлсөн бололтой.
Минди өмнө нь 2005 оны долоо, есдүгээр сард, 2008 оны арванхоёрдугаар сард гээд гурван ч удаа амиа хорлохыг завдаж байжээ.
Тэрээр бүр гуравхан настайгаасаа сүмийн найрал дуунд дуулж эхэлсэн аж. Минди Маккриди хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Мелинда Гейл Маккриди хөгжмийн сургууль төгссөний дараа улам эрчимтэй хөдөлмөрлөн, кантри стилийн нэртэй од болж чадсан байна.
Тэр таван цомог гаргасны гурав нь алтан болон цагаан алтан статус авч байжээ. Мөн түүний 12 сингл нь Billboard нэр хүндтэй сэтгүүлийн хит-парадад орж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )