Япон тогооч үйлчлүүлэгчдээ хөрсний шороогоор “дайлж” байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Тогооч Тосио Танабе франц гал тогооны салбартаа муугүй мэргэжилтэнд тооцогддог. Тэрээр саяхан өөрийн сонирхлын талаар үйлчлүүлэгчдэдээ дэлгэн танилцуулсан байна. Түүний сонирхлыг далай тэнгисийн бүтээгдэхүүн бус харин газрын хөрс шороо татаад байгаа аж.

Боксчин байсан тэрээр спортын карьераа гал тогоогоор солин, франц ресторанд 20 жил ажиллаж байна. 8 жил орчмын өмнө анх удаа зочиддоо шороотой хоол санал болгож байжээ хэмээн Reuters мэдээлжээ.

Тогоочийн ярьж буйгаар, тиймэрхүү төрлийн хоол бэлдэхэд хамгийн хэцүү нь цэвэр хөрс олох явдал гэнэ. Хүний эрүүл мэндэд харшлахааргүй, ямар ч бордоо, элдэв хорт бодис хэрэглээгүй цэвэр шороо олно гэдэг нэлээн хүндрэлтэй байдаг аж.  Ихэвчлэн уулнаас тийм цэвэр хөрс олдог хэмээн өгүүлж байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top