Уго Чавес эх орондоо иржээ. Өнгөрсөн долоо хоногт түүнийг Кубын эмнэлэгт хүнд байдалтай байгаа хэмээн мэдээлж байсан билээ. Эрх чөлөөний арал дээр Венесуэлийн ерөнхийлөгч хоёр сар гаруй эмчилгээ хийлгэлээ.
2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд венесуэлийн удирдагч хүнд хэцүү хагалгаа хийлгэсэн ба түүний үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл хийгдээгүй аж. Зөвхөн 6 цаг үргэлжилсэн хагалгааны дараа хүндрэл үүссэн талаар мэдээлэгдэж байв.
Агентлагуудын мэдээллээс харахад, Венесуэлийн ерөнхийлөгч эх орондоо ирэнгүүтээ тусалж байсных нь хариуд Кубын ард түмэнд болон өөрийн анд Фидель Кастрод талархал илэрхийлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )