Москвагийн Кутузовын өргөн чөлөөний 15-р байшинд байрладаг “Росбанк” руу зэвсэглэсэн этгээдүүд халджээ.
Хууль сахиулах байгууллагаас мэдээлж буйгаар, банкны байранд нүүрэндээ багтай гурван этгээд дайран орж, банкны ажилтнууд, үйлчлүүлэгчдийг шалан дээр хэвтэхийг тушаан, гар буугаар тааз руу хэд хэд буудсан байна.
Үүний дараа дээрэмчид мөнгийг хамж аван, “Ауди” маркийн мөнгөлөг өнгийн машинд суугаад зугтжээ. Алдагдсан мөнгөний хэмжээ 18 сая рубль байсан аж. Москвад “Баривчилгаа” ажиллагаа зарлагдсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )