Канадын рок-хөгжимчин Брайан Адамс, түүний гэргий Алисия Гримальди нар хоёрдугаар сарын дундуур охинтой болсон билээ. Аз жаргалтай хосууд хоорондоо зөвлөлдөнгөө охиндоо уух дуртай цайныхаа нэрийг өгөхөөр шийджээ.
Хоёр дахь охиноо Брайан Адамс Лула Розали гэж нэрлэсэн байна. Энэ нэрэнд түүний хамгийн дуртай хоёр зүйлийн нэр орсон аж: хөгжим бас цай.
Брайан Адамс хүүхэддээ сонин нэр өгдөг ганц хүн биш аж. Түрүүхэн мэдээлэгдэж байснаар, Британийн оршин суугч Ким Литон гудамжинд төрөхөд хүрсэн ба хүүхдээ анх өвдөлт өгсөн худалдааны төвийн нэрээр нэрлэжээ.
Харин АНУ-д өнгөрөх жил төрсөн хүүхдүүддээ Apple компанийн бүтээгдэхүүнүүдийн нэр болон “Саарал өнгийн 50 туяа” хэмээх эротик романы баатруудын нэр өгөх явдал моодонд орж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )