Техаст Оросоос өргөгдсөн хүүхэд амь үрэгдсэн байна. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн төлөөлөгч Павел Астахов мэдээлжээ.
Түүний өгүүлснээр, гурван настай Максим зодуурын улмаас амь үрэгдсэн байна. Мөн мөрдөн шалгах явцад түүний өргөж авсан ээж нь хүүг сэтгэцийн өвчтэй хэмээн удаан хугацаанд сэтгэцэд хүчтэй үйлчилдэг эм өгдөг байсан нь тогтоогдсон аж.
“Хүүд их хэмжээний гэмтэл, түүн дотроо гэдэсний тасралт, толгой хөл дээр нь олон тооны цус хуралтууд илэрсэн” хэмээн Астахов цохон өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )