Ортой хосууд замын хөдөлгөөн хаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Гэгээн Валентины өдрөөр хоёр хос машин зам дээр ороо тавин байрлаж, өөрсдийн хайр сэтгэлийг Латвийн оршин суугчдад ил тод илтгэн харуулахаар шийджээ.

Тэд хамгийн хөл хөдөлгөөн ихтэй зам дээр тавьсан орон дээрээ хайрын романтик үзэгдлүүдийг “тоглосон” байна. Рига хотын гайхсан олны нүдэн дээр тэд харилцан бие биенээ жимсээр дайлан, шампанск шимэн эгээ л гэртээ байгаа мэт тухтай аяглацгаасан аж.

Энэ үед тухайн зам дээр автомашины түгжрэл үүссэн байна.  Хосуудын ил тод хайр энхрийлэл жолооч нарыг талцуулан хуваажээ. Нэг хэсэг нь болж буй үйл явдлыг сониучирхан ажиглаж байсан бол нөгөө тал нь өөрсдийн дургүйг илтгэн дохиогоо хангинуулж байсан аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top