Преторийд паралимпын алдарт тамирчин Оскар Писториусыг шүүх хурал эхэлж байна. Хөлгүй тамирчин эрийг найз бүсгүйгээ буудсан хэргээр буруутгаж байгаа юм.
Писториус өөрөө мэдүүлэхдээ гэрт нь нэвтэрч орсон хулгайч гэж андууран буудсан гэжээ. Гэвч цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийх явцдаа ахуйн аллага болохыг нотлох баримт олсон байна.
Оскар Писториус хөнгөн атлетикийн амжилтуудаараа алдаршсан нэгэн билээ. Тэрээр гүйлтийн зам дээр энгийн хөнгөн атлетикчидтай эн тэнцүү өрсөлдөн, ӨАБНУ-ын шигшээ багт олон медаль авчирч байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )